Мэдээ, мэдээлэл

“УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН БАЙДАЛ–2024” III удаагийн эрдэм шинжилгээний хурал -д төвийн албан хаагчид амжилттай оролцлоо.

Шинжлэх ухааны академи, Анагаах ухааны академи, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, “Ач” анагаах ухааны их сургууль, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нар хамтран 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хотын эрүүл мэнд, сайн сайхан байдал-2024” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурал Нийгмийн эрүүл мэндийн болон Эмнэлзүйн 2 салбар хуралдаанаас бүрдэж, 16 илтгэл хэлэлцүүллээ. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Хот байгуулалт, дэд бүтцийн шинжээч Э.Энхзаяа, Өгөгдөл мэдээллийн шинжээч Г.Үүрийнцолмон нар “Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх загварыг хот төлөвлөлтөд ашиглах нь” илтгэл хэлэлцүүлж, өргөмжлөлөөр шагнуулсан.

Шинжлэх ухааны академиас тус төвийн хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын хэрэгжүүлэх төсөлд хамтран ажиллах саналаа харилцан илэрхийллээ.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл