Мэдээ, мэдээлэл

Статистикийн алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Эрдэм шинжилгээний хурал”-д төвийн албан хаагч амжилттай оролцлоо.

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Статистикийн алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хуралд оролцогчид “Хүүхэд хөгжил” болон “Нийгэм, эдийн засаг, байгаль орчин” сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээний бүтээлүүдээрээ илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын шинжээч Г.Отгонжамц “БАЙГАЛИЙН БҮС БҮСЛҮҮРЭЭС ХАМААРСАН УУР АМЬСГАЛЫН НӨЛӨӨЛӨЛД МАЛЫН ХОРОГДЛЫГ ШУГАМАН РЕГРЕССИЙН ШИНЖИЛГЭЭ БОЛОН ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ АШИГЛАН ТОДОРХОЙЛОХ НЬ” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл