Төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш “ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ” сургалт нийслэлийн харьяа байгууллагын төрийн албан хаагчдад орлоо.
Монгол Улсын Засгийн газар болон Удирдлагын академиас хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгийг “Үр дүнд суурилсан төлөвлөлт”-өөр боловсруулах чиглэлийн хүрээнд Удирдлагын академи дээр 2024 оны 11 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтад тус төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш хамрагдаж сургагч багш боллоо. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн харьяа байгууллагын төрийн албан хаагчдад 2024 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд “Үр дүн суурилцсан төлөвлөлт, гүйцэтгэл” сургалт орж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлж, мэдлэг олголоо.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл