Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын судалгаа
Судалгаа, шинжилгээний дүнгээс Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрээр нь ялгавал: гэр хороолол /204,819 өрх/ 55.6%, автомашины хорт хий /712,992 автомашин/, бусад хүчин зүйлс нь 15.5% тус тус эзэлж байна
Агаарын бохирдлыг богино, дунд, урт хугацаанд бууруулах бодлогын судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэв. Богино хугацаанд дотоод орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд:
- Автомашинаас үүдэлтэй бохирдол
- Дотоод орчны агаарын бохирдол
Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх арга хэмжээнд:
- Олон нийтийн бичил дэд төвийг шинээр хөгжүүлэх
- Сэлбэ, Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
Урт хугацаанд тогтвортой хөгжлийн шалтгаанд суурилсан бодлого:
- Хотын хөгжлийн индекс
- Шалтгаанд суурилсан шийдэл
Судалгаа, шинжилгээний дүнгээс Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрээр нь ялгавал: гэр хороолол /204,819 өрх/ 55.6%, автомашины хорт хий /712,992 автомашин/, бусад хүчин зүйлс нь 15.5% тус тус эзэлж байна (Жайка-н ялгарлын инвенторын тайлан, 2020). Мөн ЦУОШГ-тай хамтран агаарын бохирдлын тархалтыг орон зайн дүн шинжилгээний аргаар зураглаж, 3 хэмжээст байдлаар үр дүнг гаргасан. Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2% нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Мөн НАОБТГ-тай хамтран Нийслэлийн 5 дүүргийн 37 хорооны 2953 га газарт 44074 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуураар хангах ажил дээр ажилласан.