Хотын хөгжлийн индекс - 2024
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хотын хөгжлийн индексийн үзүүлэлт батлах тухай” А/1024 дүгээр захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн индекс 2023-ийг Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Шинжлэх Ухааны Академи, их дээд сургуулиудын харьяа эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран тооцсон. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр хуралдаанаар хотын хөгжлийн индексийг тооцон үнэлэхтэй холбогдуулан хариуцсан чиг үүргийн дагуу холбогдох индексийн үзүүлэлтийг үйл ажиллагаандаа уялдуулж, сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон. Хотын хөгжлийн индексийн шинэчилсэн тооцоог 2024 оны 4 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг болгосны дагуу Хотын хөгжлийн индекс 2024-ийг шинэчлэх ажлыг эхлүүлж байна.
- Байгууллагуудыг тодорхойлох (Гүйцэтгэлийн гэрээний заалтуудыг оруулах )
- Хотын хөгжлийн индекс (нэгдсэн танилцуулга)
- Тухайн байгууллагын хариуцах индекс, үзүүлэлт
- ХХИ-2024–ийг тооцоход шаардлагатай үзүүлэлтийн хүрээ, мэдээллийн эх үүсвэрийг нягтлах,
- Мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх, ХХИ-д ашиглах
- Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөөний төсөл хамтран боловсруулах
Та шаардлагатай мэдээллийн жагсаалтыг татаж авах бол
энд дарна уу.